Булган аймгийн Сэлэнгэ сумын ИТХ

Булган аймгийн Сэлэнгэ сумын ИТХ

Хүн төвтэй байгаль хамгаалал . . .

2018-05-22

Хүн төвтэй байгаль хамгаалал төрийн бус байгууллага Засаг даргын тамгын газартай хамтран "Газар, загас, ойн нөөцийн эдэлбэрийн хариуцлагатай Засаглалын Сайн дурын зөвлөмжийн хэрэгжилтийг орон нутагт түгээн дэлгэрүүлэх" сургалт нөлөөллийн ажил зохион байгууллаа. 
Тус орон нутгийн сургалтанд Сэлэнгэ, Бугат, Хангал сумдын ойн харилцаанд оролцогсод болон төрийн албан хаагч нараас бүрдсэн 40 хүн идэвхитэй хамрагдаж мэдлэгийн цар хүрээгээ тэлж мэдээлэл солилцсон сайхан сургалт боллоо. 
Орон нутагтай хамтран ажиллаж мэдээлэл түгээж мэдлэг олгосон "Хүн төвтэй байгаль хамгаалал төрийн бус байгууллага"-ын хамт олонд талархал илэрхийлж цаашдынх нь ажилд өндөр амжилт хүсэн ерөөе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%