Булган аймгийн Сэлэнгэ сумын ИТХ

Булган аймгийн Сэлэнгэ сумын ИТХ

Ажлын алба


нийт 95

МУ-ын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаархи хэлэлцүүлэг

2019-06-22 191
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаархи хуулийн төслийг иргэдэд танилцуулж, саналыг авлаа. Хэлэлцүүлэгт Сэлэнгэ, Хангал, Хялганат тосгоны удирдлагууд болон ИТХ-ын төлөөлөгчид, иргэд оролцлоо. Хэлэлцүүлэгт нийт 87 иргэн хамрагдсан.

Тэргүүлэгчдийн 07 дугаар хуралдаан

2019-06-05 191
2019.06.05нд Сэлэнгэ сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 07 дугаар хуралдааны ирц 71.4%-тай хуралдаж дараах асуудлыг хэлэлцлээ. 1.Эрүүл мэндийн салбар зөвлөлийн ажиллах журмыг батлах тухай. 2.Сэлэнгэ сумын хамтарсан багийн үйл ажиллагааг танилцуулж, хамтарсан багийг шинэчлэх. 3.Сум хөгжүүлэх сангийн эргэн төлөлт, хүүгийн хуваарийг батлах. 4.Жимс, жимсгэнэ хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн тухай. 5.Төрийн шагналд тодорхойлох тухай

Камеранд шинэчлэл хийлээ

2019-06-03 183
Байгаль хамгаалах сангийн хөрөнгө оруулалтаар сумын төвийн хоёр камерыг шинэчлэлээ.

Сайн үйлсийн аян

2019-05-31 225
Б.Энхнаран ахлагчтай барилгын бригадын хамт олон Д.Нарангэрэлийн байшингийн засварыг дуусган хүлээлгэж өглөө. Мөн 32инч телевизорыг гардуулж өглөө. Сайхан сэтгэлт залуусдаа цаашдынх нь ажил үйлсд өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр

2019-05-31 199
"Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-өөр Алдарт эхийн одонгоор 14 эх шагнагдлаа. Мөн Улсын тэргүүний Ундраа цэцэрлэг болон Энхнаран ахлагчтай баг хамт олон "Сүпер гэр бүл" тэмцээн зохион байгуулсанаас Гэрэлцогтын Золзаяагийн гэр бүл тэргүүн байр эзлэж Унадаг дугуйгаар шагнууллаа. Энхнаран ахлагчтай барилгын бригадын хамт олон хүүхэд багачуудад үнэ төлбөргүй 1000 зайрмаг өглөө.

Булган аймгийн архивын үзлэг

2019-05-29 187
Архивын аймгийн үзлэг явагдаж байна. Энэ жил архивын улсын үзлэг явагдахтай холбогдуулан аймгаас ажлын хэсэг Сэлэнгэ суманд урьдчилсан шалгалтыг явуулж байна. Үүнд: Төрийн албан хаагчдын баримт бичиг, архив, албан хэрэг хөтлөлтийн стандартыг шалгаж байна.

Сайн үйлсийн аян

2019-05-29 195
Б.Энхнаран ахлагчтай барилгын бригад сайн үйлсийн аян өрнүүлж 5-р багийн иргэн Д.Нарангэрэлийн байшинг засварлаж байна.

Ингэт БИНХурал

2019-05-28 185
Ингэт багийн иргэдийн нийтийн хурал боллоо. Үүнд дараах асуудлыг хэлэлцлээ. 1. Орон нутгийн Хѳгжлийн сангийн санал асуулга. 2.Сэлэнгэ сум байгуулагдсаны түүхт 60 жилийн бүтээлч ажлын танилцуулга.

Таримал БИНХурал боллоо

2019-05-27 191
Ѳнѳѳдѳр Таримал багийн иргэдийн нийтийн хурал боллоо.Үүнд дараах асуудлыг хэлэлцлээ. 1. Орон нутгийн Хѳгжлийн сангийн санал асуулга. 2.Сэлэнгэ сум байгуулагдсаны түүхт 60 жилийн бүтээлч ажлын танилцуулга.

"Тогтвортой амьжиргаа-3" төсөл

2019-05-23 195
"Тогтвортой амьжиргаа-3" төсөл 2019.05.23нд Сэлэнгэ суманд Орон нутгийн хөгжлийн сангийн шинэчилсэн хууль болон, үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх тухай сургалт хийгдлээ. Сургалтанд: Төрийн албан хаагчид, Санхүү албаныхан, Багийн засаг дарга нар, БИНХ дарга нар хамрагдлаа.

"Эв нэгдэл-Хамтын хүч" гар бөмбөгийн тэмцээн

2019-05-23 184
"Ахмад-Залуучууд"-ын хөгжлийг дэмжил жилийн аяны хүрээнд гэр бүлийн гишүүдийн нийгмийн идэвхи оролцоог нэмэгдүүлэх, харилцан чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдгээрийн идэвхитэй эрүүл хөдөлгөөнийг дэмжих зорилгоор урлаг, спортын арга хэмжээг зохион байгууллаа. Гар бөмбөгийн тэмцээнд эрэгтэй 4 баг, эмэгтэй 4 баг оролцсоноос бусдыгаа манлайлан тэргүүн байр эзэлсэн баг тамирчиддаа баяр хүргье. Эрэгтэй 1-р байранд: Соёлын төв 2-р байранд: Таримал баг Эмэгтэй 1-р байранд:Таримал баг 2-р байранд: Соёлын төв Хамтран зохион байгуулсан: ИТХ, Хамтарсан баг

Засаг дарга Ш.Насандулам Байгууллагын дарга, эрхлэгч нар 2019 гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталлаа

2019-05-23 197
Сэлэнгэ сумын Засаг дарга Ш.Насандулам баг байгууллагын дарга эрхлэгч нар 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталж, бүтээлч даалгавар, болзолт уралдааны удирдамжийг танилцууллаа. Баг байгууллагын бүтээн байгуулалтын ажилд зориулж байгууллагад 2тн цемент хундан цагаан хонь, багуудад 1тн цемент хундан цагаан хонийг тус тус өглөө. Мөн энэ үеэр төрийн албанд хамгийн олон жил ажилласан 6н гэр бүлийг засаг даргын нөөц хөрөнгөөс урамшууллаа.
khural.mn

Бүтээн байгуулалтын ажилд өөрсдийнхөө боломжоор хоол хүнсний гүн туслалцаа үзүүлсэн иргэдийн жагсаалт

2019-05-15 186
Сумын түүхт ойг тохиолдуулан бүтээн байгуулалтын замын ажилд ѳѳрсдынхѳѳ боломжоор хоол хүнсний гүн туслалцаа үзүүлсэн иргэддээ баярлалаа. Анар паб- 17 хүний хоол цай хийж ѳгсѳн Юмжирдулам-13 хүний хоол цай хийж ѳгсѳн З.Оюунсүрэн- 10ш жигнэсэн гурил Г.Нэргүй- 10кг боорцог 5-р багийн иргэн Л.Болдбаатарын гэр бүлээс- Хоол Ш.Цолмонгийн гэр бүлээс- Хоол Содномдаржаагийн гэр бүлээс- Цай 2-р баг Д.Лхагвасүрэнгийн гэр бүлээс-Хоол 2-р багийн дарга Г.Батбаярын гэр бүлээс-Хоол цай ИНГЭТИЙН ГОЛЫН МАЛЧИДААС Х.Элдэв-Очирын гэр бүлээс- Хоол Г.Хишигсүрэнгийн гэр бүлээс-Хоол Д.Сэнгээбаатарын гэр бүлээс-Хонь Д.Эрдэнээгийн гэр бүлээс-Хоол Ц.Бавуудоржийн гэр бүлээс- Ѳглѳѳ болгон цай ѳгсѳн

Соёлын довтолгоо

2019-05-14 213
Булган аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын түүхт 60жилийн ойд зориулсан соёлын тѳвийн эрхлэгч нарын "Соёлын довтолгоо" аялан тоглолт СЭЛЭНГЭ суманд хүрэлцэн ирж тоглож байна. Хамтран ажилсан: ИТХ-ын хамт олон, Б.Шинэбаяр захиралтай ЕБС-ын хамт олон, Д.Наранчимэг эрхлэгчтэй СѲБ-ын хамт олон, П.Хонгорзул эрхлэгчтэй соёлын тѳвийн хамт олон

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5565
4114 / 74%
909 / 16%
263 / 5%
279 / 5%